БИД ХЭН БЭ? Тамхигүй Маргаашийн Төлөө ТББ-ийн зорилго нь тамхины хор хөнөөлийн тухай үнэн зөв мэдээлэл хүргэж, хүүхэд залуучуудыг тамхинд орохоос сэргийлэх, одоогийн идэвхитэй тамхи хэрэглэгдчийн тоог бууруулах зорилготой байгуулагдсан.2026 он гэхэд 100,000 тамхи хэрэглэгчдийг хорт зуршлаас нь бүр мөсөн салгаснаар тамхинаас үүдэлтэй өвчлөл, нас баралт 13% багасах бөгөөд цаашид амьдралын хэв маяг өөрчлөгдсөнөөр энэхүү тоо тогтмол буурах боломжтой юм. Free Consultation Тамхитай холбоотой баримтууд Монгол улсын 15-64 насны дөрвөн хүн тутмын нэг, хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татаж байна. Өсвөр үеийнхний 32,8 хувь нь гэртээ, 52,3 хувь нь олон нийтийн газар дам тамхидалтад өртөж байна. Тамхи бол өөрөөсөө хараат байдал үүсгэн донтуулах бодис агуулсан нэг төрлийн хор юм. 2013 оны судалгаагаар Монгол улсын 15-64 насны эрэгтэйчүүдийн 49.1%, эмэгтэйчүүдийн 5.3% нь тамхи хэрэглэдэг. Хийгдэх ажлууд Иргэний үнэмлэх шалгах Тамхи болон тамхин төрлийн бусад бүтээгдэхүүнийг худалдаалахад иргэний үнэмлэх шалгаж, зөвхөн насанд хүрсэн хүнд худалдаалдаг байх, ингэснээр хүүхдүүдийн тамхидалтыг бууруулах. Компанит ажлууд Нийгэмд хүчтэй нөлөөлөл үзүүлэх кампанит ажлуудаар дамжуулан нийт иргэдийг буруу зуршлаас сэргийлэх тухай уриалах. Нийгэмд тамхинаас татгалзах, тамхийг жигших хөдөлгөөний эхлүүлэх. Хамтран ажиллах Мэргэжлийн болон төрийн бодлого боловсруулах байгууллагуудтай хамтран, мэргэжлийн байгууллагын судалгаа шинжилгээний дүн, бодит фактуудыг олон нийтийн хэвлэл мэдээллээр хүргэх. Зөвлөгөө мэдээлэл Тамхинаас бүр мөсөн татгалзах хүсэлтэй хүмүүст үр дүнтэй зөвлөгөө, мэдээлэл өгөх