Тамхигүй маргаашийн төлөө ТББ
Манай улсын хувьд тамхидалтын тоо жил бүр ихэссээр байгаагийн гол шалтгаан нь шинэ залуу үе маань тамхинд орж байгаатай холбоотой. Tамхины төрлийн бүтээгдэхүүн хэрэглэж эхлэх нас залуужиж байгаа нь ирээдүй, хойч үе маань хорт зуршилд автаж, үүнээс үүдэлтэй олон төрлийн хор хөнөөлийн золиос болох эрсдэл үүсч байгаа учраас залуус бид нэгдэж байна.
Тамхигүй Маргаашийн Төлөө ТББ-ийн зорилго нь тамхины хор хөнөөлийн тухай үнэн зөв мэдээлэл хүргэж, хүүхэд залуучуудыг тамхинд орохоос сэргийлэх, одоогийн идэвхитэй тамхи хэрэглэгдчийн тоог бууруулах зорилготой байгуулагдсан.
2026 он гэхэд 100,000 тамхи хэрэглэгчдийг хорт зуршлаас нь бүр мөсөн салгаснаар тамхинаас үүдэлтэй өвчлөл, нас баралт 13% багасах бөгөөд цаашид амьдралын хэв маяг өөрчлөгдсөнөөр энэхүү тоо тогтмол буурах боломжтой юм.