Тамхигүй маргаашийн төлөө ТББ
Тамхи татах нь нийгмийн эрүүл мэндийг дордуулаад зогсохгүй хөдөлмөрийн бүтээмжийг бууруулдаг. Тиймээс тамхинаас бүрмөсөн гарах нь хамгийн сайн сонголт. Гэвч тамхинаас гарч чаддаггүй нь хорт хавдар, зүрх судасны өвчин тусах эрсдэлд хүргэдэг.
Монгол Улсад 15-Аас Дээш Нас Буюу Нийт Насанд Хүрэгчдийн 27.6 Хувь Нь Тамхи Татдаг Гэсэн Судалгаа Байдаг. Өдөр Бүр 3000 Гаруй Хүүхэд, 468 Мянган Насанд Хүрэгчид Тамхи Хэрэглэж Байгаа Нь Тамхинаас Үүдэлтэй Эдийн Засгийн Өндөр Хохиролд Хүргэдэг. Улмаар Жилд 435 Тэрбум Төгрөгийн Хохирол Учирдаг Байна. Түүнчлэн Тамхинаас Үүдэлтэй Өвчний Улмаас Жил Бүр 4100 Гаруй Хүн Нас Барж Буй. Өөрөөр Хэлбэл Эрт Нас Баралт, Өвчлөлд Хүргэснээр Эрүүл Мэндийн Тусламж Үйлчилгээ Авах Зардлыг Нэмэгдүүлдэг.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын дэргэдэх Хавдар судлалын олон улсын агентлаг (IARC) тамхины тухай тайландаа тамхинаас үүдэлтэй өвчний гол шалтгаан нь никотин биш харин шаталт гэдгийг онцолжээ.
Тамхины утаанд 7000 гаруй химийн бодис агуулагддаг бөгөөд цианид устөрөгч, нүүрстөрөгчийн дутуу исэл, аммиак зэрэг 250-иас доошгүй хортой бодис багтдаг.
Тамхи татах-тамхи шатааж, утаагаар амьсгалах нь уушгинд хүргэж, бие махбодид тархдаг. Эдгээр хорт бодисуудад удаан хугацаагаар өртөх нь хорт хавдар, зүрхний өвчин, эмфизем болон бусад ноцтой өвчлөлт хүргэж, цаашлаад үхэлд хүргэдэг.
Тиймээс тамхины хор хөнөөлийг бууруулахын тулд өндөр никотинтой янжуур тамхинаас татгалзах явдал. Янжуураас татгалзаж өөр сонголт хийхийн нэг жишээ нь цахилгаан тамхи. 2014 оноос хойш Англи Улсын Нийгмийн эрүүл мэндийн агентлаг нь Их Британийн засгийн газарт зөвлөмж удирдамж өгөх үүднээс цахим тамхины талаарх нотлох баримт болгон туршилтаар тогтмол үнэлгээ хийж иржээ.
Тус Байгууллагын 2015 Оны Онцлох Тайланд Тооцоолсноор “Цахилгаан тамхи нь хүний эрүүл мэндэд янжуур тамхинаас 95 хувиар бага Хор хөнөөлтэй байдаг. Янжуур тамхинаас гарах хүсэлтэй хүнд тусалдаг болохыг тогтоолоо” гэж дүгнэсэн аж.